НМХГ-аас Монгол Улсад бүртгэлгүй эм бэлдмэлийн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтаар эмийн зөрчил удаа дараа илэрсэн учраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байгааг байцаагчид хэлж байна.

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ.

Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяны талаар Эрүүл Мэндийн Яамнаас /ЭМЯ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЗЦА-ны албан хаагчдад хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх сургалт явуулснас хойш энэ хэрэгтэй холбоотой анхны илрүүлэлт гарсан байна.

УИХ дахь намын бүлгүүд долоо хоногийн бүрийн даваа гаригт хуралддаг хуваарьтай. Харин энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг лхагва гаригт хийхээр товлоод байсан юм. Учир нь тус бүлгийн гишүүд орон нутагт томилолттой ажиллаж байгаа.

Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаан 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөсөн.

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжих боллоо.

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,092 буюу 18.7 хувиар өсжээ.

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг 2017 оны эцсийн байдлаар танилцууллаа.

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах болжээ.

Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдана. 1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Ачаалж байна ...